Нүүр хуудас Улс төр Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх албаны болон эрдэмтэн судлаачдын хосолсон ОУ-ын...

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх албаны болон эрдэмтэн судлаачдын хосолсон ОУ-ын бага хурал боллоо.

150
0

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын 4 дүгээр бага хурал 6 сарын 15-16-нд ГХЯ-нд боллоо.

“Зүүн хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” санаачилгын хүрээнд зохион байгуулдаг тус Бага хуралд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Монгол, ОХУ, Япон гэсэн Зүүн хойд Азийн зургаан улсаас гадна АНУ, ХБНГУ, Канад, Франц Улс, НҮБ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Европын холбоо, Олон улсын эрчим хүчний агентлаг зэрэг олон улсын зарим байгууллагын төлөөллийг оролцуулсан дотоод, гадаадын нийт 170 гаруй төлөөлөгч, эрдэмтэн, судлаачид оролцов.

Бага хурлын хүрээнд “Зүүн хойд Ази дахь аюулгүй байдлын орчны үндсэн өөрчлөлт”, “Хэтийн замнал: Зүүн хойд Ази дахь аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах нь”, “Зүүн хойд Ази дахь эрчим хүчний хэлхээ холбооны үр нөлөө”, “Зүүн хойд Ази дахь байгаль орчны аюулгүй байдлын хамтын ажиллагааны үр нөлөө” гэсэн дөрвөн салбар хуралдаан болов.

Мөн бүс нутаг дахь сорилтуудыг хэлэлцэж, эрчим хүчний хэлхээ холбоог хөгжүүлэх, хүрээлэгч орчны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцов. Энэ удаагийн бага хурал 1,5 сувгийн түвшинд буюу албаны болон эрдэмтэн судлаачдын хосолсон түвшинд болсноороо онцлог байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here