Нүүр хуудас Улс төр Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг...

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ

387
0
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгал
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгал
Дараа нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулав.

Тэрбээр, байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс хуулийн төсөл санаачлагчаас асуух асуулт гараагүй бөгөөд төслийн талаар УИХ-ын ын гишүүн С.Чинзориг, Ё.Баатарбилэг, М.Билэгт, Б.Саранчимэг, Н.Амарзаяа нарын гаргасан зарчмын зөрүүтэй 6 саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн дийлэнх олонхийн дэмжлэг авсан гэлээ.

Нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж буй ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй  малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулжээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ш.Раднаасэд нар малчдын нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх хугацааг мөнгөн орлого олох цаг хугацаатай давхцуулж болохгүй юу хэмээн тодруулсан. Учир нь нь малчид бусад ажил эрхлэгчидтэй адил сар бүр орлого олоод байдаггүй. Нийт малчдын 8 хувь нь л нийгмийн даатгалд хамрагдсан байгаа нь ч үүнтэй холбоотой гээд хуулийн төсөлд малчид, хөдөлмөр эрхлэгчдэд ямар боломж олгож байгаа вэ хэмээн лавласан.

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Малчид тогтмол орлого олж чаддагүйн улмаас сар бүр тогтмол нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чаддаггүй. Малчид хавар ноолуур бэлтгэлийн, өвөл мах бэлтгэлийн үеэр орлого олдог. Тиймээс малчид орлого олсон үедээ нийгмийн даатгалын шимтгэлээ улирлаар, хагас жил, бүтэн жилээр төлөх боломжтой. Нийгмийн даатгалын ажилтантай гэрээ байгуулахдаа энэ талаар тусгаж болно. Энэ нь хуулиараа нээлттэй. Хууль хэрэгжсэнээр нийт 400 мянган малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжийг олгоно гэж тооцож байгаа гэж хариулсан.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх талаар малчдад урьдчилан танилцуулах талаар анхаарах хэрэгтэй гэсэн саналтай байсан бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хуулийн төсөлд 15-60 нас гэж тусгасан шалтгааныг тодруулсан. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн С.Чинзоригийн тайлбарласнаар, Хөдөлмөрийн тухай хуулиар 15 нас хүрсэн иргэн эцэг эхийн хараан дор хөдөлмөр эрхлэх эрх нь нээгддэг бөгөөд 15 насанд хүрснээр ажиллах хүчинд багтаж байгаа болохоор нийгмийн даатгалын шимтгэл төлөх иргэний насыг 15-60 гэж тусгасан юм байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Мөнхцэцэг, Х.Баделхан, Д.Тогтохсүрэн нар асуулт асуусны дараа Байнгын хороогоор дэмжигдсэн саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here