Нүүр хуудас Нийгэм ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ КУБЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ КУБЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

274
0
ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ
ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ
Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг энэ оны 12 дугаар сарын 8-нд Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг Итгэмжлэх Жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон Раул Дэлгадод баяр хүргэж, Монгол, Кубын харилцаа, хамтын ажиллагаа олон арван жилийн турш найрсаг дотно явж ирснийг дурдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн 9 дүгээр сард БНКУ-д хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Элчин сайд Р.Дэлгадо Монгол, БНКУ хоорондын найрсаг дотно харилцааг онцолж, энэ уламжлалыг бэхжүүлэн хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллана гэдгээ илэрхийлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here