Нүүр хуудас Улс төр МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сурталчилгааны эхлэл.

МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сурталчилгааны эхлэл.

251
0

Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн сурталчилгааны нээлт Тусгаар тогтнолын ордонд 10.10 цагт эхэлж Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ болон МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба тэргүүтэй урлаг, спортын алдартнууд оролцлоо. Нээлтийн дараагаар Орхон аймгийн МАН-ын хороо сонгуулийн нээлтийн үйл ажиллагаагаа үргэжлүүллээ. Тэрээр нээлтийн үйл ажиллагаанд УИХ -ын гишүүн Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Аймгийн Засаг дарга Д.Батлут тэргүүтэй тус намын гишүүд дэмжчигчид оролцлоо. Мөн нэр дэвшигч наран ургах нутаг Дорнод аймагт үргэлжлүүллээ. Монголчууд эвтэй эетэй явсан үедээ ямар ч хүндрэл бэрхшээлийг даван туулдаг гэдгийг онцлоод 20 хоногийн дараа болох сонгуульд “Эвтэй монгол-Ээлтэй төр”-ийг дэмжиж саналаа өгнө гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ. Уулзалтын дараа Дорнод бүсийн эрчим хүчний сүлжээ ТӨХК-ийн хамт олон нэр дэвшигчийн сонгуулийн ажилд өндөр амжилт хүсч, хамтдаа дурсгалын зураг татууллаа. Дараа нь Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт иргэд сонгогчидтой нэгдсэн уулзалт хийж“Наранд ойрхон нутгаас сонгуулийн ажлаа эхэлж байгаадаа ихэд бэлгэшээж байна” гээд маршал Х.Чойбалсангийн унасан газар, тусгаар улсаа бататган хамгаалсан түүхт нутгийг зорьж сонгож ирсэн нь тохиолдлын хэрэг бишээ гэдгийг онцолсон байна.Тал шигээ уужим сэтгэлтэй дорнодчууд эв нэгдлийг төлөвшүүлж, ээлтэй төрийг цогцлоох Төрийн тэргүүнийг дэмжинэ гэдгээ илэрхийлж байлаа. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Төрийн тэргүүн байж чадна гэдэгт бүрэн дүүрэн итгэж байгаагаа мөн дуулгасан юм. Нам дотроо зөрчилтэй хүмүүс улс орныг удирдаж авч явж чаддаггүй гэдгийг ч өнгөрсөн дөрвөн жилд хангалттай амссан болохоор энэ удаад төр нэг толгой, нэгдсэн бодлоготой байх тийм сонголт хийнэ гэв.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here