Нүүр хуудас Улс төр МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын мөрийн хөтөлбөрөөс.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын мөрийн хөтөлбөрөөс.

253
0

Мянганы их бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Энэ бүхэн бол та бидний, бүх монголчуудын Хөгжлийн их аян юм. Эх орны минь жаргалын замын эхлэлийг тавих Их аян юм. Энэ их аяныг, Монголын хөгжлийн “Мянганы их бүтээн байгуулалт”-ыг эхлүүлцгээе. Үр хүүхдүүд минь бидний эхлүүлснийг цааш нь нэр төртэй үргэлжлүүлнэ.

Ингэснээр Монголчууд улс эх орныхоо жинхэнэ эзэд нь болно. Байгалийн баялгаа өмчилнө. Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж өсч нэмэгдэнэ. Монгол Улс түргэн хурдацтай хөгжинө, тусгаар тогтнол нь бэхжин батжина.
Монгол ахан дүүсээ!

Монгол ухаанаа уралдуулан алдаагаа арилгаж, амжилтаа бататгая! Монголоороо үлдэцгээн бахархаж Монгол Улсаа хамтдаа хөгжүүлцгээе.

Та бидний өмнөх тулгамдсан зорилт бол өчигдрөөсөө сургамж авч, өнөөдрөө зөв тунгааж, маргаашийн ирээдүйгээ үндэслэлтэй өөдрөгөөр төлөвлөн бүтээх явдал мөн. Зах зээлийн эдийн засгийн захгүй далайд сэлүүргүй завь лугаа адил салхинд туугдаж, давалгаанд цохиулан хөвж яваадаа цэг тавих цаг болсон.

Хариуцлагагүйн зуднаас үтэр түргэн салцгаая. Сахилга, хариуцлага, зохион байгуулалтыг хот, хөдөөгүй нэвтрүүлцгээе!  Хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлцгээе! Нийслэл Улаанбаатар хот, бусад хот суурин газрыг үндэсний үйлдвэрлэлийн цогцолборууд болгон хөгжүүлцгээе! Үүний тулд шударга ёсыг газар сайгүй сэргээе. “Дүр эсгэсэн ардчилал”-ыг таягдан хаяж жинхэнэ ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлцгээе! Ажилгүйдлийг арилгацгаая! Ард түмнээрээ нэгэн санаагаар зүтгэж төр засгийг шахаж шамдуулж ажиллацгаая. Төрийг түмэн олонд үйлчилдэг болгоё! Ядууралтай тэмцсэн шиг тэмцэе! Монголын нийгэм дэх чинээлэг дундаж давхаргын тоо хэмжээг нэмэгдүүлье. Энэ бол аж амьдрал өсч дэвжихийн үндэс, үндэстэн ястны хөгжин цэцэглэх баттай суурь мөн гэдэгт итгэн тэмүүлцгээе!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here