Нүүр хуудас Улс төр МАХН нөхөн сонгууль: Н.Энхбаяр эсвэл С.Ганбаатар уу…

МАХН нөхөн сонгууль: Н.Энхбаяр эсвэл С.Ганбаатар уу…

315
0
Nohon-songuuli-enhbayr-ganbaatar-2018
МАХН нөхөн сонгууль: Н.Энхбаяр эсвэл С.Ганбаатар уу...
~МАХН нөхөн сонгууль: Н.Энхбаяр эсвэл С.Ганбаатар уу…~

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах шаардлага бий болоод байгаа юм.

Тэгвэл парламентад суудалтай гурван нам өнөөдрөөс нөхөн сонгуульд оролцох эсэх хийгээд хэнийг намаа төлөөлж нэр дэвшүүлэхээ тодорхойлж эхлээд байна.

Тухайлбал, МАН-ын II Бага хурал өнөөдөр болж, 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцохоо мэдэгдсэн бол сөрөг хүчний зүгээс ч байр сууриа тодорхой илэрхийлэв.

Тэгвэл МАХН-ынхан нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ гаргажээ. Энэ талаар тус намын дэд дарга Ц.Оюунбаатар мэдээлэл хийсэн юм.

Тэрээр “МАХН улс төрийн гурван том хүчний нэг учраас Хэнтий аймгийн 42 дугаар тойрог дээр нөхөн сонгуульд оролцохоор материалаа хүлээлгэн өглөө.

Одоогоор Н.Энхбаяр, С.Ганбаатар нэр хэвлэлээр яригдаж байна. Бид намын дүрмийн дагуу албан ёсоор Бага чуулганаа хийсний дараа нэр дэвшигчдээ тодруулах болно” хэмээн ярилаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here