Нүүр хуудас Улс төр Монголын парламентчдыг Төрийн…

Монголын парламентчдыг Төрийн…

163
0
Монголын парламентчдыг Төрийн...
Монголын парламентчдыг Төрийн...
Монголын парламентчдыг Төрийн Думын чуулга уулзалтад урьжээ
УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын Төрийн Думын дэд дарга Ольга Николаевна Епифановатой уулзах үеэрээ хоёр орны хооронд тогтоосон уламжлалт, найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд эрчимжиж байгааг улам өргөжүүлэхийн тулд Төрийн Дум, УИХ-аас эрх зүйн чиглэлээр дэмжих ёстой гэдгийг онцлов.
Хатагтай О.Н.Епифанова “Төрийн Думын энэ удаагийн бүрэн эрх 2021 он хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд стратегийн түнш Монгол Улстай тогтоосон харилцаагаа идэвхжүүлэх бодлогыг тууштай баримтлах болно” гэлээ. Тэрбээр Төрийн Думын дотоод үйл ажиллагааны шинэчлэл, туршлагаас хуваалцаж, энэхүү өөрчлөлт нь улс орнуудын парламенттай харилцах харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн хоёр орны хууль тогтоох байгууллагууд харилцан туршлага солилцох нь чухал гэдгийг онцлоод, Төрийн Думээс жил бүр зохион байгуулдаг “Парламентат ёсыг бэхжүүлэх нь” сэдэвт чуулга уулзалтад Монголын парламентчид оролцохыг урилаа.

Тэрбээр Төрийн Думд Алс Дорнодын асуудлыг хариуцдаг, 2011-2016 онд Гэр бүл, хүүхдийн байнгын хорооны гишүүн, сүүлийн нэг жилд нь даргаар ажилласан, нийгмийн чанартай арга хэмжээнд ихээхэн анхаарал хандуулж, үйл ажиллагаа өрнүүлдэг хүний хувьд дээрх чиглэлүүдээр монгол анд нөхөдтэйгээ хамтран ажиллахад таатай байх болно гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга хатагтай В.И.Матвиенко, Төрийн Думын дарга В.В.Володин нарт мэндчилгээ дэвшүүлж буйг нь уламжилж өгөхийг хүсэж, ноён В.В.Володинийг Монгол Улсад айлчлахыг урьсан урилгаа дахин нотлов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here