Нүүр хуудас Улс төр Монгол Улс Бүгд Найрамдах Эстони Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт...

Монгол Улс Бүгд Найрамдах Эстони Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

315
0

Монгол Улсаас Бүгд Найрамдах Эстони Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайхан 6 сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Керсти Калүляйдад Итгэмжлэх жуух бичгээ өргөн  барьлаа. Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Ерөнхийлөгч К.Калүляйд Элчин сайд М.Энхсайханыг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр Элчин сайд М.Энхсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, Монгол Улс Бүгд Найрамдах Эстони Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлжээ. Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч зэрэгт салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох өргөн боломж буйг Ерөнхийлөгч К.Калүляйд онцлон тэмдэглэв. Түүнчлэн Итгэмжлэх жуух бичгээ барьж буй Элчин сайд М.Энхсайханыг Эстонийн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Р.Сакс хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.

Мөн Эстони дахь Монгол Улсын Өргөмжит консул Л.Каринди Элчин сайдыг хүндэтгэн Өргөмжит Консулын Газарт хүлээн авалт зохион байгуулав. Хүлээн авалтад Эстоний Парламент, ГХЯ, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here