Нүүр хуудас Улс төр МУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний…

МУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний…

266
0
МУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний...
МУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний...
МУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга генералуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өчигдөр Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний генералуудтай уулзлаа. Уулзалтыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний генералууд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 1990 оноос хойш бид Ардчилсан нийгэмд амьдарч байна. Өнөөдөр бид хөгжлөөрөө дэлхийн улс орнуудын хаана нь явааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Наанадаж, бид агаарын бохирдлоосоо салах гэж мунгинаж байна. Мунгинах гэхээс илүүтэй үүгээр бизнес хийдэг болсон байна” гэлээ.

Төрийн тэргүүн уулзалтын үеэр нийгэм, эдийн засгийн асуудлуудыг хөндөн ярихаас гадна Бүтээн байгуулалт-Монгол цэрэг хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулж, генералуудтай санал солилцлоо.

Энэ үеэр Хошууч генерал А.Ганбат “Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр Монгол Улсын хүн ам 3.2 саяд хүрсэн байна. Хойч ирээдүй маань ямар нөхцөлд өсч, бойжиж байгааг мэдэж, харж байна. Өнөөдөр сошиал ертөнц дэлгэрч, бүгдийг үгүйсгэсэн, бүгдийг үгүй хийдэг, цэцэрхсэн бүхэл бүтэн шинэ үетэй болж байна. Зоригтой хөдлөхгүй бол үүнээс цааш цаг хугацаа, боломж байхгүй байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Монгол иргэдийн эх оронч үзэл алдагдаж байгааг бид харах боллоо”.
Хошууч генерал Д.Чимэд-Юндэн “Эдийн засгийн 16 шалгуур үзүүлэлтийг гаргаж, дүгнэхэд ес нь аюултай хэмжээнд, долоо нь дөнгөн данган аргацааж байгаа судалгаа гарсан. Үүнийг би өмнө нь олон нийтэд танилцуулж л байсан. Эдийн засгийн аюулгүй байдал аюултай хэмжээнд байгаа шүү. Нам, эвсэл, хар, бор гэлтгүй бүгд нэг л газар нэгдэх ёстой байдаг. Тэр нь Үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын язгуур эрх ашиг гэдэг цэг юм. Тиймээс эдийн засгийн аюулгүй байдлын чиглэлээр Ерөнхийлөгчийн зүгээс гаргаж байгаа санал, санаачилгыг УИХ дэмжиж ажиллах ёстой”.
Хошууч, генерал Я.Пүрэвдорж “Монгол Улсын Ерөнхийлөгч генералуудтай уулзаж байгаа явдалд талархаж байна. Бүтээн байгуулалтад Монгол цэргийг оролцуулах, түүнийг дагаад ажилтай, орлоготой байлгах нь чухал асуудал мөн” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here