Нүүр хуудас Улс төр М.Энхболд ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн даргаар сонгогдлоо

М.Энхболд ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн даргаар сонгогдлоо

173
0

Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүлгийн хурал энэ сарын 6 хүртэл Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын нийслэл Дака хотноо болж буй. Харин тус холбооны Ази, Номхон далайн бүлгийн даргаар УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд сонгогдож, бүлгийн хуралдааныг даргалав.

Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар Швейцарийн Женев хотноо 2016 оны аравдугаар сарын 17-ны өдөр болсон Ази, Номхон далайн бүлгийн хуралдааны тэмдэглэлийг батлах, ОУПХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүдийн мэдээллийг сонсох, ОУПХ-ны Ассамблейн 136-р чуулганы үеэр явагдах Залуу парламентчдын чуулга уулзалтын Удирдах зөвлөл, Эмэгтэй парламентчдын товчоо, Ойрхи Дорнодын асуудлын хороо, Парламентчдын хүний эрхийн хорооны сонгуульд тус бүлгээс нэр дэвшүүлэх, Ази, Номхон далайн бүлгийн дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here