Нүүр хуудас Улс төр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр

139
0
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай
УИХ-ын чуулганы 12 дугаар сарын 8-ны хуралдаанаар
Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан юм.

Байнгын хорооны гишүүдээс хуулийн төсөл санаачлагчаас асуух асуулт гараагүй бөгөөд төслийн талаар:
-УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ё.Баатарбилэг, М.Билэгт, Б.Саранчимэг нарын гаргасан зарчмын зөрүүтэй 4 саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн дийлэнх олонхийн дэмжлэг авсан хэмээн танилцуулгадаа дурдсан юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан:
-УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Х.Болорчулуун, М.Билэгт нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here