Нүүр хуудас Улс төр НИТХ-ын дарга С.Амарсайхан: Хар тамхи, мансуурлын эсрэг хөдөлгөөн өрнүүлье

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Хар тамхи, мансуурлын эсрэг хөдөлгөөн өрнүүлье

133
0
amarsaikhan
Хар тамхи, мансуурлын эсрэг бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлье

Нийслэл хотод өдөр дараалан шахам хүүхдийн амь эрсдсэн харамсалтай тохиолдлууд гарлаа.

Сэтгэл шимшрэм энэ явдлууд биднийг бүх түвшиндээ хариуцлагатай байх шаардлагатайг улам сануулж байна гээд эндсэн хүүхдийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийллээ.

Харин өнөөдөр хар тамхи, мансууруулах бодисын эсрэг дэлхийн өдөр. Сүүлийн үед Монгол хүүхэд, залуусын дунд бас нэгэн аюулын харанга дэлдээд байгаа асуудал бол хар тамхи, мансууруулах бодисын асуудал юм.

~Хар тамхи, мансуурлын эсрэг бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлье~

Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгуулагуудын хоорондын мэдээлэл солилцоог идэвхижүүлэх, хар тамхи мансуурлын эсрэг бүх нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спорт урлаг, бие бялдар, оюуны хөгжлийн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн санал санаачлагыг дэмжин ажиллах шаардлагатай байна.

НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Нэг зүйлийг онцлон дурьдах нь зүйтэй гэж бодож байна. Монгол улсад хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах эрх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтнууд энэ асуудалд хандахдаа “хамаагүй ярьж болохгүй, хөндөж болдоггүй” гэсэн байр сууринаас асуудалд хандаж байгаа нь түгээмэл байна.

Энэ нь сайнаар дүгнэвэл болгоомжилж хаширласан, харин саараар хэлбэл асуудалд хэт өнгөц хандсан, сэтгэл зүрхнээсээ хүндрэл бэрхшээлийг даван туулах, ханцуй шамлан орохоос зайлхийсэн явцуу бөгөөд туйлширсан сэтгэлгээгээр асуудалд хандаж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг өсөх, хүүхэд залуучууд бодит хор уршиг, үр дагаврыг нь сайн ойлгохгүйгээр бусдын ятгалга, мэдээлэл мэдлэггүйн улмаас бусдыг даган дуурайж санамсаргүй хэрэглээнд татагдан орж, жинхэнэ хэрэглэгч болох эрсдлийг бий болгож ирснийг зориуд тэмдэглэн хэлье.

Тиймээс та бид ийм буруу жишиг хандлагыг халж, илүү шинэлэг, нээлттэй бүтээлч бөгөөд бодит үр дүн гарахуйц ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх нь чухал байна” гэлээ.

Ийнхүү зөвлөгөөний явцад цөөнгүй санал, санаачлагууд гарч, зөвлөмж гаргалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here