Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу өнөөдөр аравдугаар сарын 18-нд манай улсад айлчилж байна.
Түүний айлчлалтай холбогдуулан Яармагын зам, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын замуудыг тухай бүрт нь тур хугацаагаар хэсэгчилэн хааж, хөдөлгөөнд зохион байгуулалт хийх аж.
Айлчлалын үеэр Баянзүрх дүүргийн Цагдаагийн I, II хэлтэс хамгаалалт хийх бөгөөд Баянзүрх дүүргийн цэргийн штабынхан айлчлалын бэлтгэл ажлыг бүрэн хангажээ. Армийн генерал С.Шойгугийн айлчлал энэ өдрийн 17.00 цагт дуусах юм.