Нүүр хуудас Улс төр ОХУ-ын Крым мужийн Шадар сайд Виталий Нахлупин их хэмжээний хахууль авчээ

ОХУ-ын Крым мужийн Шадар сайд Виталий Нахлупин их хэмжээний хахууль авчээ

79
0
kriim-mujiin-said
ОХУ-ын Крым мужийн Шадар сайд Виталий Нахлупин

Өнгөрсөн пүрэв гарагт Крым мужийн Шадар сайд Виталий Нахлупиныг их хэмжээний бэлэн мөнгөний хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр хоёр сар баривчлах шийдвэрийг Москва хотын Басманный дүүргийн шүүх гаргасан байна.

Уг хэрэгт тус мужийн Тээврийн яамны орлогч сайд Валентин Дукорский, Улс төрийн өрсөлдөөний хорооны орлогч дарга Ярослав Сливка нарын хүмүүс бас холбогджээ. Нахлупины хувьд 2010-2016 онд Парламентын Эдийн засаг, санхүү-төсөв, татварын хорооны даргаар, 2016 оны 1-р сараас Засгийн газрын тэргүүний орлогчоор ажиллаж байсан байна.

Энэ нь Крым ОХУ-д нэгдэн орсноос хойш гарч буй өндөр түвшний авлигын анхны хэрэг биш юм байна. Тухайлбал, 2017 онд Засгийн газрын тэргүүний орлогчоор ажиллаж байсан Олег Казуриныг 27 сая рублийн хахууль авсан хэрэгт буруутган чанга дэглэмтэй хорих ангид 11,5 жилийн хорих ял оногдуулсан юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here