Нүүр хуудас Улс төр О.Баасанхүү С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой ажлын хэсэг байгуулах хүсэлт гаргалаа

О.Баасанхүү С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой ажлын хэсэг байгуулах хүсэлт гаргалаа

150
0

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр 18 жилийн турш шийдэгдэлгүй сунжирсан уг хэрэгтэй холбоотой захидлыг Ерөнхийлөгчид хүргүүлснээ танилцуулсан юм.
Уг захидалд С.Зоригийг хөнөөсөн хэргийн давж заалдаж шатны шүүх хурал өнгөрөгч 14-нд болж, анхан шатны шүүх хурлын шийдвэрийг хэвээр үлдээн өөрийн сонгогдсон Орхон аймгийн иргэд уг хэрэгт холбогдож, урт хугацаагаар хоригдох ял авсанд харамсаж байгаагаа дурджээ. Мөн уг хэрэгтэй холбоотойгоор иргэд сонгогчдын өргөдөл, гомдол цөөнгүй ирж байгаа тухай уламжилжээ. сан байна.
Тиймээс О.Баасанхүү гишүүн уг хэрэгтэй холбоотой нотлох баримтуудыг ил болгох зорилгоор шүүх болон мөрдөн байцаах шатны үйл ажиллагаанд шалгалт явуулах ажлын хэсэг байгуулах хүсэлт гаргажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here