Нүүр хуудас Улс төр Сайд Д.Цогтбаатар Шинэ Зеландын кино найруулагч Тим Коддингтонтой уулзав

Сайд Д.Цогтбаатар Шинэ Зеландын кино найруулагч Тим Коддингтонтой уулзав

34
0
kino-nairuulagch
Сайд Д.Цогтбаатар Шинэ Зеландын кино найруулагч Тим Коддингтонтой уулзав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар /2019-06-18/ Шинэ Зеландын кино найруулагч, продюсер Тим Коддингтоныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагаа, кино үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, зах зээлийн онцлогийн талаар санал солилцлоо.

~Сайд Д.Цогтбаатар Шинэ Зеландын кино найруулагч Тим Коддингтонтой уулзав~

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар монголын кино урлагийн хөгжлийн талаар, УИХ-д “Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл”-ийг өргөн бариад байгааг товч танилцуулав.

Мөн эртний нүүдэлчин монголчуудын мэдлэг, соёл, өвөрмөц онцлогийг харуулсан кино төсөл хамтран хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.

Тим Коддингтон “Мулан” “Марко Поло” “Галзуу баян Азиуд” зэрэг томоохон киноны багт орж ажиллаж байсан Холливүүдэд нэр хүндтэй найруулагч, продюсер юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here