Нүүр хуудас Улс төр Сайд С.Чинзориг сахилга хариуцлагыг чангатгахыг үүрэгдэв

Сайд С.Чинзориг сахилга хариуцлагыг чангатгахыг үүрэгдэв

190
0
Said-Chinzorig
Сайд С.Чинзориг сахилга хариуцлагыг чангатгахыг үүрэгдэв
~Сайд С.Чинзориг сахилга хариуцлагыг чангатгахыг үүрэгдэв~

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг /2018-08-20/ ХНХЯ-ны харьяа Нийгмийн даатгал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ,

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын аймаг, нийслэл, дүүргийн салбар нэгжийн удирдлагуудтай шуурхай хурал хийлээ.

Хөдөлмөр, халамжийн ерөнхий газарт зохион байгуулсан уг хурлаар аймгуудын харьяа газрын дарга нартай онлайнаар холбогдож салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд тодорхой үүрэг даалгавруудыг өгсөн юм.

Тэрбээр юун түрүүнд газар, хэлтсийн дарга удирдлагуудыг амралтаа дуусгаж яг өнөөдрөөс бүгд ажилдаа орж төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэж ажиллахыг анхааруулав.

Иргэдэд явдал чирэгдэлгүй үйлчлэхийн тулд ажил хариуцсан албан тушаалтан амарсан, эзгүй нөхцөлд түүний ажлыг орлон гүйцэтгэх хүнийг заавал томилж байхаас гадна орон нутагт ХНХЯ-ны харьяа газрууд хоорондоо уялдаа холбоотой, нягт хамтран ажилладаг байх ёстойг хэлсэн.

Нэгдсэн төлөвлөгөө гарган хамтарч ажиллах нь ажлын үр дүнд сайнаар нөлөөлөхийн хамт төсөв хөрөнгө хэмнэж болохыг С.Чинзориг сайд Хөвсгөл аймгаар жишээ болгон дурдаад дараах үүрэг даалгаврыг харьяа газрын удирдлагуудад өгөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here