Нүүр хуудас Улс төр Сингапур улсын Боловсролын сайдын угсаа гарал Монгол гэв

Сингапур улсын Боловсролын сайдын угсаа гарал Монгол гэв

224
0
Singa bolowsroliin said
Бүгд Найрамдах Сингапур Улсын Боловсролын сайд Онг Йе Кунг
~Сингапурын Боловсролын сайд угсаа гарал нь Монгол гэв~

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан нараар ахлуулсан Монгол Улсын тэргүүлэх их дээд сургуулийн удирдах түвшний багш, эрдэмтэд Сингапур улсад ажиллаж байна.

Сингапур улс нь богино хугацааны дотор үсрэнгүй хөгжиж, Азийн өндөр хөгжилтэй орнуудын нэг болсны гол нууц нь боловсролын салбартаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хүнээ хөгжүүлсэн явдалтай холбон тайлбарладаг.

Төсвийнхөө ихээхэн хэсгийг иргэдийнхээ боловсролд зориулдаг тус улс 2007 онд бүс нутгийн улсын иргэдийг холбох гүүр болж, нийгмийн хамтын ажиллагааны сүлжээг байгуулах зорилгоор “Тимасек сан”-г байгуулж, Сингапур болон бусад улсын шилдэг байгууллагуудтай хамтарч эрүүл мэнд, боловсрол, төрийн удирдлага, гамшгийн хариу үйлдэл зэрэг салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж иржээ.

~Сингапур улстай оюутан солилцох талаар зөвшилцлөө~

Сингапур улс нь дээрх сангийн хүрээнд Монгол улсын боловсролын салбартай хамтран ажилладаг боловч хоёр улсын Засгийн газар хоорондын оюутан солилцооны түвшинд хамтарч ажиллаж байсан туршлагагүй.

Боловсролын сайд Онг Йе Кунгийн тухайд 1969 онд төрсөн, Бүгд Найрамдах Сингапур Улсын эрх барьж буй Ардын хөдөлгөөний намын гишүүн. Марис Стеллагийн бага сургууль, Раффлесийн дунд сургууль, Лондонгийн эдийн засгийн их сургуулийг 1991 онд эдийн засгийн ухааны бакалавр зэргийг хамгаалж Швейцарийн Холбооны Улсын Менежментийн Хөгжлийн олон улсын их сургуулийг

Бизнесийн удирдлагын магистр зэргийг тус тус хамгаалсан. 1993 онд Улсын харилцааны яаманд мэргэжилтнээр ажиллаж карьераа эхлүүлсэн. Сингапурын дараагийн Ерөнхий сайдаар тодрох магадлалтай кандидатуудын нэг. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.

Уулзалтын үеэр, “Миний ургийн бичгээс үзвэл угсаа гарал маань монгол. Өвөг дээдэс маань Хятадын хойд нутгаас ирсэн хүмүүс байдаг” хэмээн онцлон хэлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here