Нүүр хуудас Улс төр С.Амарсайхан: Хотыг удирдаж ирсэн зарим уламжлалт арга барилыг өөрчилнө

С.Амарсайхан: Хотыг удирдаж ирсэн зарим уламжлалт арга барилыг өөрчилнө

231
0
hotiin-darga-amarsaikhan
С.Амарсайханыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжилснаар ажилдаа орлоо

НИТХ-ын тэргүүлэгчдийн олонхийн саналаар Хотын даргаар сонгогдсон С.Амарсайханыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжилсан байна.

Тиймээс С.Амарсайхан дөнгөж нийслэл Улаанбаатар хотын дарга бөгөөд захирагчийн тамгыг гардан авч ажлаа албан ёсоор эхлүүллээ.

С.Амарсайханы Хотын даргын ажлыг хүлээн авах үйл ажиллагаанд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Тэрбээр хотын хөгжилтэй холбоотой олон асуудлыг шийдвэрлэхийг Хотын дарга С.Амарсайханд даалгалаа.

Энэ үеэр Хотын дарга С.Амарсайхан,

“Хийх ажил, шийдэх асуудлыг холоос хайхгүй. Агаар хөрсний бохирдол, иргэд, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, хот төлөвлөлтийн ажлыг явуулах, түгжрэлийг бууруулах гэх мэт хийх ажил их байна. Хамгийн эхэнд хийж болох үр дүн гарах ажлаас ажлаа эхлүүлнэ. Мөн хаа, хаанаа хариуцлагыг чангатгана. Гэхдээ туйлширахгүй. Хариуцлага алдсан, ёс зүйгүй албанд бүтэц зохион байгуулалтын ажлыг хийнэ. Гэхдээ хариуцлагыг ганц бүлэглэл, сүлжээ хэн нэгэнд зориулахгүй. Мөн Хотыг удирдаж ирсэн зарим уламжлалт арга барилыг өөрчилнө. Хот төлөвлөлтийг шинжлэх ухаанч аюулгүй байдлыг хангасан байдлаар явуулна. Иргэдтэйгээ хамтарч ажиллах шаардлага их бий. Иргэд зөвхөн төрөөс үйлчилгээ хүлээгээд сууж болохгүй. Хотын иргэн соёлтой байх, хотоо хөгжүүлэхэд гар бие оролцдог байх ёстой” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here