Нүүр хуудас Улс төр Төрийн албан хаагчид 300,000 төгрөгийн үр дүнгийн урамшуулал авах боллоо

Төрийн албан хаагчид 300,000 төгрөгийн үр дүнгийн урамшуулал авах боллоо

302
0

Төрийн албан хаагчдад 300,000 төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгохыг УИХ-ын чуулганаар дэмжлээ.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн 85.2 хувь нь дэмжсэнгүй.

Ингэснээр Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгохоор болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here