Нүүр хуудас Улс төр УИХ-ын байнгын хороод хуралдана

УИХ-ын байнгын хороод хуралдана

138
0
baingiin horoo
УИХ-ын байнгын хороод хуралдана
~УИХ-ын байнгын хороод хуралдана~

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал, Хууль зүйн байнгын хороо 10.00 цагт хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ.

Мөн цагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Мөн “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоол, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.

Харин үдээс хойш буюу 14.00 цагт Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Орон нутгийн хамгаалалтын тухай болон Дайчилгааны тухай хуулийн төслийг хэлэлцэж, Батлан хамгаалахын сайдын мэдээллийг сонсоно. Түүнчлэн тус байнгын хорооны хэлэлцэн асуудлын жагсаалтад Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан багтсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here