Нүүр хуудас Улс төр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ЗӨВЛӨХИЙНХӨӨ зодооноор улс төр хийв үү…

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ЗӨВЛӨХИЙНХӨӨ зодооноор улс төр хийв үү…

274
0
Monhbat-gishuun
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ЗӨВЛӨХИЙНХӨӨ зодооноор улстөр хийв үү...

Энэ сарын 18-ны ѳдѳр УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат цахим хуудастаа ѳѳрийнх нь зѳвлѳхөд халдаж, биед нь хүнд гэмтэл учруулсан хэмээн бичжээ. Тэрээр намайг Засаг огцруулна, УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна хэмээн хэлсний орой миний Хэвлэл мэдээлэл хариуцсан зѳвлѳх рүү үл таних хоёр этгээд дайрч, толгойг нь тѳмрѳѳр хагалж, араас нь хоолойг нь боож хүнд гэмтээгээд зугтсан. Энэ талаар би ЦЕГ, ТЕГ -т хандаж, намайг заналхийлж байгаа талаар мэдэгдэх болно гэжээ.

Ж.Мөнхбат гишүүн хүний зовлонгоор УЛСТӨР хийхээ болих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын зөвлөх З-г зодсон хэргийг цагдаагийн байгууллагаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгахад 2018 оны 11 дүгээр сарын 17-оос 18-ыг шилжих шөнийн 01.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айриш паб”-ын вип өрөөнд хохирогч “З” нь өөрийн үеэл дүү болох “М”, түүний найз болох “М” нартай орж, архи хуваан ууж, улмаар хоорондоо маргасан. Энэ үеэр “З” нь үеэл дүү “М” рүү ширээн дээр байсан задлаагүй лаазтай ундаа авч шидсэн нь түүний цээж орчимд оносоныг “М” авч зөрүүлэн шидэж “З”-ийн толгойг онож хагалж гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон. Иймээс “М”-ийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01.50 цагт сэжигтнийг баривчилж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүлээлгэн өгч, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа болно” гэжээ.

Тэгвэл мань гишүүн хүний зовлонгоор жаргал хийж, туслахынхаа зодооныг улстөржүүлж байгаа нь увайгүй, ёс зүйгүй үйлдэл болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here