Нүүр хуудас Улс төр Улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болно

Улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болно

197
0
helmegdegsdiin-odor
Улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болно
~Улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болно~

УИХ-аас “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн.

Тус ажлын хүрээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэд, түүний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

“Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-ын төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн мөнгөн тусламж үзүүллээ.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс болон Цагаатгах ажлыг зохион байгуулах Нийслэлийн салбар комисс нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нэр төрийг нь сэргээлгэх, тэдний дурсгалыг мөнхжүүлэх, нөхөн олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийг олон нийтэд тайлбарлан таниулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэйгээр энэ жил 20 дахь жилдээ ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сонгинохайрхан уулын бэлд байрлах Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн “Дурсгалын хөшөө”-г тохижуулах ажлын зардалд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос 5 сая төгрөгний санхүүжилтийг олгоод байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here