Нүүр хуудас Спорт Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нэгдүгээр шатны аваргын цомын эзэд боллоо

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нэгдүгээр шатны аваргын цомын эзэд боллоо

217
0
holbombogiin-tsomiin-ezed
Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нэгдүгээр шатны аваргын цомын эзэд боллоо
~Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нэгдүгээр шатны аваргын цомын эзэд боллоо~

Хөлбөмбөгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ баг нэгдүгээр шатны аваргын цомын эзэд боллоо.

Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өчигдөр Гуамын багтай 1:1-ээр тэнцсэнээр анх удаа Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг давлаа.

Нэг хожил, нэг хожигдолтой явсан Гуамын баг манай шигшээг заавал хожиж байж дараагийн шатны эрх авах байсан учраас өчигдрийн тоглолт тун чухал даваа байв.

Тоглолт харилцан довтолгоонтой өрнөсөн ч гоол оролгүй үндсэн цаг дуусах дөхөөд байв. Гэвч 89 дэх минутад Гуамын багаас Деван Жаков Камачо гоол оруулж, “Талын хөх чононууд” үлдсэн таван минутын хугацаанд тооны харьцааг зайлшгүй тэнцүүлэх шаардлагатай болсон юм.

Шүүгчийн мэдлийн дөрвөн минутад сэлгээгээр орж ирсэн М.Жансерикийн дамжуулалтаар Н.Цэдэнбал гоол оруулж, хожлын дайтай тэнцээ авсан манай эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн хамтаар Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатны босгыг давж байна.

Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатанд Монголын эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багууд анх удаа зэрэг оролцсон бөгөөд хоёулаа дараагийн шатанд шалгарлаа.

Монголын шигшээ багийн залуус нэгдүгээр шатны аваргын цомоо өргөснөөс гадна Н.Цэдэнбал шилдэг тоглогч, Б.Балжинням мэргэн буучийн шагналыг хүртлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here