Нүүр хуудас Улс төр Улс төрч Зандаахүүгийн Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллах боллоо.

Улс төрч Зандаахүүгийн Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллах боллоо.

667
0

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Тамгын газрын даргаараа Зандаахүүгийн Энхболдыг томилсон байна. З.Энхболд нь Монгол Улсын Их Хурлын дарга, Ардчилсан Намын даргаар ажиллаж байсан туршлагатай улс төрч юм. Тэрбээр ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль, Монгол Улсын Их сургууль, АНУ-ын Денверийн Их сургуулийг тус тус төгссөн.

Автоматик, телемеханикийн инженер, Эрх зүйч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй. Олон улсын Бизнесийн удирдлагын магистр, ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулийн Хүндэт доктор. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2006 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байсан.

З.Энхболд Төрийн өмчийн хорооны дарга, Улсын Их Хурлын даргын зөвлөх, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Монгол Улсын Их Хурлын дарга, Ардчилсан Намын даргаар тус тус ажиллаж байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here