Нүүр хуудас Улс төр Хоёр сайдыг огцруулах саналыг өргөн мэдүүлэв

Хоёр сайдыг огцруулах саналыг өргөн мэдүүлэв

74
0
said-ogtsruulah-tuhai
Хоёр сайдыг огцруулах саналыг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Янгугийн Содбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх,

Цэдэнбалын Цогзолмааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхий сайд энэхүү саналаа хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here