Нүүр хуудас Улс төр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Дизель түлшний онцгой албан татвар ТЭГЛЭГДЭНЭ гэж найдаж байна

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Дизель түлшний онцгой албан татвар ТЭГЛЭГДЭНЭ гэж найдаж байна

259
0
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Дизель түлшний онцгой албан татварыг тэглэх санал оруулна гэв. Тодруулбал “Газар тариалангийн тогтвортой хөгжил 2018” тариаланчдын улсын зөвлөгөөн өнөөдөр болсон юм.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг газар тариалангийн салбарт төрөөс баримтлах бодлого болон энэ жилийн тариалалтын талаар зарим мэдээлэл өгчээ

-Ирэх жилүүдэд төрөөс газар тариалангийн салбарт ямар бодлого барьж ажиллахаар төлөвлөөд байна вэ?

-Монгол Улс атар газар эзэмшсэний 60 жилийн ой ирэх жил тохионо. Ойгоо угтаж бид салбартаа бүтээлч ажил зарласан. Хүнс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт шийдэгддэггүй олон тулгамдсан асуудал байдаг. Тухайлбал, газар тариалангийн бүс нутгаа тодорхой болгоно. Түүнийгээ түшиглэж эрчимжсэн мал аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрүүдээ сэргэх зорилт тавьж байна. Мөн хөрсөө хамгаалах талаар олон жил ярьсан боловч дорвитой ажлууд хийгдээгүй байсан. Тиймээс ойн зурвасаа татъя, газар тариалангийн талбайгаа хашаажуулж, усалгаатай газар тариаланг хөгжүүлье гэсэн зорилтыг тавьж байна. Манай салбар бол Монгол Улсын гурван сая иргэнийг хоол, унд, хувцастай байлгах үүрэгтэй салбар. Тиймээс үйлдвэрлэгч, экспортлогч орон болъё гэсэн зорилт тавьсан.

-Өнгөрсөн жил ган ихтэй байснаас маш их ургац алдсан. Энэ жил ч нэлээд хуурайшилтай жил болох урьдчилсан мэдээ байна. Байгалийн давтагдашгүй хүчийг хохирол багатай даван туулахад ямар арга хэмжээ авахаар төлөвлөөд байна вэ?

-Өнгөрсөн онд гантай байснаас үүдэж ургац алдсан. Төлөвлөснөөс харьцангуй бага буюу 240 гаруй мянган тонн улаанбуудай хураан авсан. Энэ жилийн хувьд усалгаатай газар тариаланг нэмэгдүүлж нийт тариалангийн талбайн 80 хувьд хүргэх зорилт тавьж байна. Ингэснээр нэг га-гаас хураан авах ургацын хэмжээ нэмэгдэнэ гэж тооцож байгаа. Энэ жил 400 гаруй мянган га-д тариалалт хийж, 530 мянган тонн үр тариа, 170 мянган тонн төмс, 101 мянган тонн хүнсний ногоо ургац хураан авах зорилт тавиад байна.

-Энэ жил нэг тонн улаанбуудайг хэдэн төгрөгөөр худалдаж авахаар байна вэ. Тариаланчид улаанбуудайн үнийг тогтвортой байлгах саналтай байна?

-Газар тариалангийн салбар цаг уураас маш их шалтгаалдаг, байнгын үйлдвэрлэл явж чаддаггүй. Тиймээс хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой үйлдвэрлэл явуулдаг болгох зорилт тавьж байна. Энэ жил улаанбуудайн үнэ хэд байх нь одоогоор тодорхойгүй байна. Намар ургац хураалтын үеэр улаанбуудайн үнэ тодорхой болно.

-Ургац алдсан учраас үрийн буудай дутагдалтай байгаа гэсэн мэдээлэл байна. Импортоор үрийн буудай авах уу?

-Ургац алдсантай холбоотойгоор энэ жил 60 мянган тонн үрийн улаанбуудайн шаардлагатай. Тариаланчид 24 мянган тонныг бэлдсэн. Харин Тариалан эрхлэгчдийг дэмжих сан дээр 30 гаруй мянган үр байна. Үүн дээр нэмээд 480 орчим элит үрийн буудай импортоор авна. Тариаланчдадаа дэмжлэг болгож тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас 30 хувийн хөнгөлөлттэй үрийн буудай олгох шийдвэр гаргасан.

-Тариалалт хийж байгаа ч хөрсөө хамгаалах асуудал орхигдоод байна гэдэг. Хөрс хамгаалах тал дээр ямар ажил хийх вэ?

-Хөрсийг олон жил яриад ажил болгож чадаагүй. Тариалалт хийгээд ургац аваад байдаг хөрсөө хамгаалах асуудал орхигдоод байдаг. Энэ асуудал дээр салбарын яам анхаарлаа хандуулна. Тодруулбал, ойн зурвас татах, тариалалтын талбайг хашаажуулах, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх ажлыг эхлүүлнэ. Атарын III аян, мах сүүний аяныг хэрэгжүүлэх зорилгоор 13.5 тэрбум төгрөг энэ жилийн төсөвт тавьсан.

-Шатахууны үнэ нэмэгдсэн. Дизель түлшний үнэ газар тариалангийн салбарт шууд нөлөөлдөг. Түлшээ хямд үнээр тариаланчдад нийлүүлэх үү?

-Энэ жилийн тариалалт, хураалтад 22 мянган тонн дизель түлш шатахуун шаардлагатай байгаа. тариалалтад 7.8 мянган тонн дизель түлш шаардлагатай байгаа. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар дизель түлшний онцгой албан татварыг тэглэх саналыг оруулна. Шийдэгдэх байх гэж бодож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here