Нүүр хуудас Улс төр Хэнтийд нөхөн сонгууль явуулах нь Үндсэн хууль зөрчих учир, цуцаллаа

Хэнтийд нөхөн сонгууль явуулах нь Үндсэн хууль зөрчих учир, цуцаллаа

51
0
undsen-huuliin-tsets
Хэнтийд нөхөн сонгууль явуулах нь Үндсэн хууль зөрчих учир, цуцаллаа

Цэцийн дунд суудлын хуралдаан дуусч, хурлын шийдвэрийг танилцууллаа. УИХ-ын гишүүнээс чөлөөлөх УИХ-ын 49 дүгээр тогтоол Үндсэн хууль, Сонгуулийн хуулийн зарим зүйл заалттай зөрчилдөөгүй гэж үзлээ. Харин УИХ-аас Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлахдаа Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.

Хуралдаанаар “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” , “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ.

~Хэнтийд нөхөн сонгууль явуулах нь Үндсэн хууль зөрчих учир, цуцаллаа~

Мөн нөхөн сонгуулийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гарах нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ. Хуульд нөхөн сонгуулийн зардлыг тухайн оны төсөвт суулгах ёстой гэж заажээ. Ингэснээр Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болохооргүй боллоо.

Хуралдаанд иргэн Г.Нацагдорж, Д.Отгонбат, А.Кадирбек, Д.Ганхуяг, Б.Ууганбаяр нар болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар оролцсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here