Нүүр хуудас Улс төр Хүдэр суманд байрлах Төмөртэйн ордын талаарх маргаанд Монгол улс ялалт байгуулжээ.

Хүдэр суманд байрлах Төмөртэйн ордын талаарх маргаанд Монгол улс ялалт байгуулжээ.

198
0

Монгол Улсын Засгийн газар Төмөртэй хүдэр компанийн Хятадын хөрөнгө оруулагчдын “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд 1991 онд байгуулсан Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” гэрээний дагуу үүсгэсэн арбитрын маргаанд ялалт байгууллаа.

Маргааны нэхэмжлэлийг 2010 оны хоёрдугаар сарын 12-нд Гаагийн олон улсын Арбитрын шүүхэд гаргасан бөгөөд арбитрын бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг өнгөрсөн  6 сарын 30-нд гаргажээ. Уг арбитрын маргаан нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах Төмөртэйн ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдон үүсчээ. Тус орд нь 250 сая тонны төмрийн хүдрийн нөөцтэй бөгөөд Монгол Улсын эдийн засгийн стратегийн гол нөөц ордын нэг аж. Маргааны хэргийн харьяалал болон хариуцлагын асуудлыг хянан хэлэлцэх арбитрын хурал Нидерланд Улсын Гааг хотноо Олон улсын арбитрын шүүхийн байранд 2015 оны есдүгээр сарын 14-18-нд болсон байна.

Нэг жил есөн сарын дараа хэргийн бүрэн харьяалалгүй гэсэн шийдвэрийг гаргалаа. Монгол Улсын Засгийн газар долоон жилийн хугацаанд АНУ- ын “Милбанк, Твийд, Хадли энд Маклой” хуулийн фирмийн хуульчидтай уйгагүй хамтран ажилласны үр дүнд энэхүү маргаанд ялалт байгуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here