Нүүр хуудас Улс төр Ц.Нямдорж сайдын хүү Элчин сайдаар томилогдох боломжтой гэв

Ц.Нямдорж сайдын хүү Элчин сайдаар томилогдох боломжтой гэв

419
0
said-nyamdorj-huu-anhbayr
Ц.Нямдорж сайдын хүүг Элчин сайдаар томилогдох боломжтой гэв

Элчин сайдад нэр дэвшигчдийн дунд сайд Ц.Нямдоржийн хүү Анхбаярын нэр яваа талаар мэдээлэл гараад байгаа юм. Энэ тухай болон хаврын чуулганаар томилох Элчин сайд нарын талаар Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар

-Хаврын чуулганаар бүрэн эрхийн хугацаа нь дууссан 10 гаруй Элчин сайдын оронд шинэ Элчин сайдыг томилох асуудлыг өргөн барина гэж байсан. Хэзээ өргөн барих вэ?

-Манай улсаас гадаад улс оронд суугаа Элчин сайд нар бүгд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ганцхан БНСУ-д л Элчин сайдгүй байгаа. Учир нь дараагийн Элчин сайд томилогдсоноор нөгөө Элчин сайд чөлөөлөгдөж буцдаг. Энэ жишгийн дагуу Б.Хурцыг Солонгост суух Элчин сайдаар томилсон байсан ч манай тал саналаа буцаан татсан учир Элчин сайдгүй байгаа.

Ц.Нямдорж сайдын хүүг Элчин сайдаар томилох гэж байна гэсэн мэдээлэл сүүлийн үед гараад эхэллээ. Энэ үнэн үү?

-Тэр хүн манай яамны Тамгын газрын дарга. Одоо Гадаад хэргийн яаманд ажиллаж байгаа хүн. Сан-Францискод ч консул байсан. Элчингээр явах цаг нь бол болсон хүн. Гэхдээ одоогоор ямар ч хүний тухай асуудал яригдаагүй байна. Ээлж дараатай, хугацаагаараа явдаг юм шүү дээ. Одоогоор хувь хүмүүсийн талаарх асуудал юу ч яригдаагүй, болоогүй байна. Гэхдээ хэнийг Элчин сайдаар томилох, эс томилох эцсийн шийдвэрийг УИХ, Ерөнхийлөгчийн төвшинд гаргана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here