Нүүр хуудас Улс төр Чуулганаар “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төсөл”-ийг эцэслэн хэлэлцэв

Чуулганаар “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төсөл”-ийг эцэслэн хэлэлцэв

209
0
sergeegdeh-erchim-huch-2019
Чуулганаар "Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төсөл"-ийг эцэслэн хэлэлцэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэв.

Хуулийн төслийн ажлын багийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан. Тус ажлын баг өчигдөр хуралдаж, хуулийн төслийг хууль зүйн техникийн талаас хянаж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төсөлд тусгасан байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуулт асууж, ажлын хэсгээс тайлбар авсан. Ийнхүү хуулийн төслийг эцэслэн хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Хуулийн төсөлд, дамжуулах сүлжээнд холбогдсон нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгааны худалдаж авах үнийн дээд хязгаарыг 12 ам.цент хүртэл, салхины эрчим хүчний цахилгааныг худалдаж авах үнийн дээд хязгаарыг 8 ам.цент хүртэл байхаар тусгажээ. Мөн хуулийн төсөлд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд техникийн асуудлыг анхаарч үзэх, үнээр өрсөлдүүлэх буюу тендер зарлахаар зохицуулсан байна.

Мөн хуралдаанаар, Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томилов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here