Нүүр хуудас Улс төр Эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх асуудлаар ерөнхийлөгчид бараалхлаа

Эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх асуудлаар ерөнхийлөгчид бараалхлаа

105
0
Battulga
Эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх асуудлаар ерөнхийлөгчид бараалхлаа

Монгол Улсад ажлын айлчлал хийж буй АНУ-ын Төрийн департаментын Зүүн ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Патрик Мерфи өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Уулзалтын эхэнд ноён П.Мерфи Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад цаг гарган хүлээн авч уулзаж буйд талархаад, Монгол Улс нь хүний эрхийг дээдэлсэн, шашны эрх чөлөөтэй, ардчилсан засаглал нь улам хүчирхэгжиж байгаад сэтгэл хангалуун явдгаа илэрхийлсэн юм.

Мөн Ази-Европын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, оролцох, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн нь энхийг дэмжих ажиллагаанд оролцох зэргээр Олон улсын хамтын нийгэмлэг дэх Монгол Улсын эзлэх байр суурь, оролцоо өндрөөр үнэлэгддэг талаар ярив.

Түүнчлэн ноён П.Мерфи манай хоёр улсын хамтын ажиллагаа бат, бэх байгаагийн гол үндэс нь иргэд хоорондын харилцаа гэдгийг онцлон дурдаж, АНУ-Монгол хоорондын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай дэлгэрэнгүй ярилцав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчилсан болоод Монгол Улсад АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүд айлчилсан нь хоёр орны харилцаа бүхий л түвшинд өндөр хөгжиж буйн жишээ хэмээн дурдав. Мөн тус улсын Конгрессоор хэлэлцэж буй Гуравдагч хөршийн худалдааны хууль нь хоёр улсын эдийн засаг, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт ямар эерэг өөрчлөлт бий болгох талаар дэлгэрэнгүй танилцуулж, ноён П.Мерфигээс хоёр улсын эдийн засаг, нийгэм, хүн ардын харилцааг улам хөгжүүлэхийн тулд өндөр хичээл зүтгэл гарган ажиллахыг хүслээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here