Нүүр хуудас Улс төр Элчин сайдын яамдыг түр хугацаагаар хаах шийдвэр гаргалаа

Элчин сайдын яамдыг түр хугацаагаар хаах шийдвэр гаргалаа

132
0

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Индонези Улс болон Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайдын яам, Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консулын газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайлаар хотод суугаа Консулын газрыг 2017 оны эхний хагаст багтаан түр буюу улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайжиртал хааж, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргав. Энэхүү шийдвэр нь эдгээр улсуудтай харилцах улс төрийн болон бусад харилцаанд нөлөөлөхгүй бөгөөд улс орны төсөв, санхүүгийн нөхцөл байдал сайжирсны дараагаар эдгээр газрыг сэргээн ажиллуулна.

Иймд эдгээр ДТГ-уудыг түр хаахтай холбогдсон арга хэмжээг олон улсын харилцаанд тогтсон хэм хэмжээ, холбогдох зохицуулалтын дагуу зохион байгуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here