Нүүр хуудас Улс төр Э.Бат-Үүлийг Авилгатай тэмцэх газар шалгуулах хүсэлт гаргажээ

Э.Бат-Үүлийг Авилгатай тэмцэх газар шалгуулах хүсэлт гаргажээ

85
0

ТҮЦ эрхлэгчдийн Түмэн холбоо, “Олон нийт иргэний хяналт” ТББ нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл болон НИТХ-ын дарга асан Д.Баттулга нарыг Авилгатай тэмцэх газраар шалгуулах хүсэлт гаргажээ.

Тэднийг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж тус хоёр байгууллагаас үзэж буй аж. Нийслэл дэх ТҮЦ-ийг цэгцлэх ажил бүр 2013 онд эхэлсэн бөгөөд тухайн үед нэг стандартын ТҮЦ байршуулна хэмээн мэдэгдэж, “КИГ” ХХК нэг бүрийг 10-11 сая төгрөгөөр иргэдэд худалдаж байсан аж. Ингэхдээ тус компаниас ТҮЦ худалдан авахгүй бол газрын зөвшөөрөл олдохгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байсан нь ТҮЦ эрхлэгчдийг ийн сэрдэхэд хүргэж буй гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here