Нүүр хуудас Улс төр Өнөөдөр Ардчилсан нам байгуулагдсаны 28 жилийн ой тохиож байна

Өнөөдөр Ардчилсан нам байгуулагдсаны 28 жилийн ой тохиож байна

468
0
Өнөөдөр Ардчилсан нам байгуулагдсаны 28 жилийн ой тохиож байна
Өнөөдөр Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 28 жилийн ой тохиож байна. Тус ойг тохиолдуулан Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр мэндчилгээндээ “Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Ардчилсан төрт Монгол Улсын иргэн та бүхэндээ Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 28 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Олон намын тогтолцоот төр улсын үндсийг тавьж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө баталгаажуулсан Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал хийгээд түүний шууд үр дүнгээр бий болсон Ардчилсан нам өдгөө 28 нас хүрч, хүнээр бол эрийн цээнд нэгэнт хүрчээ.

Алдаа, оноо амжилт бүтээл дүүрэн он жилүүдийг бид хамтдаа бүтээлцэж, эх орныхоо бүрэн эрхт эзэн нь болж, бусдын эрхээр бус өөрийн эрхээр хөгжсөн энэ 28 жилийг бид хайрлаж хамгаалж, мөн хөгжүүлж хойч үедээ өвлүүлэн үлдээх үүрэгтэй билээ.

Өдгөөгөөс 28 жилийн өмнө Монголын Ардчилсан намын анхны тулгын чулууг тавьж байсан бол 2000 онд Ардчиллын төлөөх таван нам нэгдэж, Ардчиллын үнэт зүйлийг сахин хамгаалагч Ардчилсан хүчнүүдийн нэгдэл болсон хүчирхэг Ардчилсан намыг бий болгосон юм.

Бид олон сорилт, давааг туулан өнөөдрийг хүрч бас нэгэн шинэчлэлийн давалгаагаа эхлүүлээд удаагүй байна. Талцал хуваагдал түүх болон ард хоцорч, улс орны хөгжлийн бодлого боловсруулж,хэрэгжүүлэгч улс төрийн институци хэлбэр рүү эргэлт буцалтгүй шилжсээр байна.

Ардчилсан нам тэргүүлэх улс төрийн хүчний байр сууриа хадгалсаар байгаа төдийгүй улс орныхоо бүтээн байгуулалтад бодитой хувь нэмрээ оруулсан олон сайн ажлыг хийснийг Монголын ард түмэн үнэлсээр буй билээ. Цаашид бүтээн байгуулалт, хүний хөгжил, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх чиглэлээр бодлого, мөрийн хөтөлбөр гаргаж, түүнийгээ бодит ажил хэрэг болгохын төлөө тууштай зүтгэх болно.

Энэхүү 28 жилийн түүхийг хамтдаа бүтээж, өнөөдрийн түвшинд хүртэл ачааны хүндийг нуруундаа үүрсэн Ардчилсан намын мянга мянган гишүүддээ ойн баярын мэнд хүргэхийн ялдамд амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here