Нүүр хуудас Улс төр Өнөөдөр УИХ дахь намуудын бүлэг…

Өнөөдөр УИХ дахь намуудын бүлэг…

136
0
Өнөөдөр УИХ дахь намуудын бүлэг...
Өнөөдөр УИХ дахь намуудын бүлэг...
Өнөөдөр УИХ дахь намуудын бүлэг хуралдана
УИХ дахь намуудын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Монгол Ардын намын бүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд хуралдаж, энэ 7 хоногт хэлэлцэх хууль тогтоолын төслүүд дээр байр сууриа нэгтгэх юм. Мөн зарим хуулийн төслийг байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгийн хуралдаантай. Үүнд:

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

-Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай болон Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас  “В” танхимд;

-Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас  “В” танхимд тус тус хуралдах аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here