Нүүр хуудас Улс төр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” төслийн...

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” төслийн эцсийн хэлэлцүүлэг боллоо

118
0
mongonii-bodlogo
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” төслийн эцсийн хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.11.07) хуралдаан 14 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулав.

Чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр санал хураан шийдвэрлэсэн Монгол Улсын гадаад валютын урсгалын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, улирал тутам тайлагнаж байх,

ипотекийн зээлийг эдийн засгийн төлөв, санхүүгийн чадавхтай уялдуулж урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх, алт цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх саналуудыг ажлын хэсэг нэгтгэн, төсөлд тусгасан байна.

Уг хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. Ажлын хэсгийн ахлагчийн танилцуулгатай холбогдуулан тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here