Нүүр хуудас Улс төр 62 төрийн албан хаагч сертификатаа… Улс төр 62 төрийн албан хаагч сертификатаа… Нийтлэгч Mongolia Today - 2018.03.30 184 0 Facebook Twitter Pinterest WhatsApp 62 төрийн албан хаагч сертификатаа гардлаа 62 төрийн албан хаагч сертификатаа гардлаа Удирдлагын академийн эрдэмтэн, багш нар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Захирагчийн харьяа байгууллагуудын албан хаагчдын дунд төрийн албаны мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор 32 цагийн сертификат олгох сургалтыг анх удаа ажлын байрнаас нь хөндийрүүлэлгүйгээр тус албан дээр зохион байгууллаа. Сургалтад 62 төрийн албан хаагч хамрагдаж сертификатаа гардан авч, үргэлжлүүлэн 3 албан хаагчийг магистрын ангид суралцуулахаар болов. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нь Удирдлагын академид багшилж докторын зэргээ тус сургуульд хамгаалж байсан төрийн захиргааны шилдэг менежерүүдийн нэг ажээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.