Нүүр хуудас Шинжлэх ухаан Гайхалтай өндөр IQ-тай ч жаргалтай бус, амжилтгүй, ажилгүй хүмүүс олон байдаг.

Гайхалтай өндөр IQ-тай ч жаргалтай бус, амжилтгүй, ажилгүй хүмүүс олон байдаг.

886
0

14 настай сурагч Ртвик Пател нь Стивен Хокинг, Альберт Эйнштейн зэрэг суут хүмүүсийн IQ-тестийн дээд үзүүлэлтийг эвдэж чаджээ. Ийнхүү одоо ухаантай хүүг оюуны хамгийн өндөр коэффициент бүхий хүмүүсийг нэгтгэдэг “Менса” байгууллагад бүртгэж авчээ.

Ртвик дэлхийн дээд амжилт тогтоогоод байгаа ч, ийм өндөр үзүүлэлт түүний хувьд тун санаандгүй явдал болсон байна. 2016 онд Ртвик Пател олон үндэстний математикийн олимпид түрүүлснээр, дэлхийн хамгийн ухаантай 50 сурагчийн жагсаалтад орсон байна. Тэрээр математик сонирхохын зэрэгцээ латин, эртний грек, герман, франц хэлж үзэж, саксфон, лимбээр тоглодог гэнэ. Мөн спорт сонирхдог бөгөөд каратегийн хоёрдугаар дантай юм. Ирээдүйд Оксфорд юмуу Кембрижийн их сургуульд суралцахаар мөрөөдөлтэй гэнэ.

Ртвик ийм өндөр оноо авсан анхны хүүхэд биш юм. Өнгөрсөн онд 13 настай Николь Барр охин “Менса” байгууллагын тестийн дүнгээр 162 оноо авсан нь Альберт Эйнштейн, Стивен Хокинг зэрэг суу эрдэмтдийн оюуны түвшингээс илүү гарсан юм.

Хүний оюун ухаан төрсөн цагаасаа эхлэн ойролцоогоор 12 нас хүртлээ маш эрчимтэй хөгждөг. Харин 12 наснаас хойш хөгжил нь саарсаар, 15 насандаа дээд цэгтээ хүрч, хэсэг хугацаанд тогтвортой байж байгаад яваандаа аажмаар буурч эхэлдэг байна.
Тэгэхээр оюун ухаан зөвхөн 12 нас хүртэл шугаман өсөлттэй байдаг юм бол бид 12-15-аас дээш настай хүмүүсийн IQ-г тооцож чадахгүй. Төрсний ба оюуны нас нь 15-тай тэнцүү дундаж хүнийг төсөөлье. Түүний IQ 100 оноо. Энэ хүний оюуны нас цаашид нэмэгдэхгүй боловч, биологийн нас нь нэмэгдсээр байх ажээ. Тэгэхээр 30 нас хүрэхэд энэ хүний IQ-ийн үзүүлэлт 50, 60 насанд 20 байх болно.
Судалгаанаас харахад, IQ-ийн үзүүлэлт их байх тусам нийгэмд эзлэх байр суурь төдий чинээ өндөр байх ёстой мэт санагдавч, амьдрал дээр тэр болгон тийм байдаггүй ажээ. 70 онооноос бага IQ-тэй хүн худалдааны төлөөлөгчөөр амжилттай ажиллан, далайн эрэг дээр өөрийн харштай хүртэл болсон тохиолдол тэмдэглэгджээ. Түүнд оюун ухаанаас гадна хувийн ямар нэг онцлог зан чанар тус болсон байх. Харин гайхалтай өндөр IQ-тай хэдий ч жаргалтай бус, амжилтгүй ажилгүй хүмүүс олон байдаг байна. Мөн IQ нь хүнд буй авьяасыг илтгэхгүй бөгөөд дундаас дээш IQ-тэй хүмүүстэй зэрэгцэн амьдрах тэр бүр таатай байдаггүй. Учир нь тэд ихэвчлэн зожиг, бусдад захирагдах дургүй, байнгын мэдээллийн өлсгөлөнд орсон байдаг ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here