Нүүр хуудас Шинжлэх ухаан Дэлхийн цаг уурын дулаарлын нөлөөгөөр хөрсний мөнх цэвдэг гэсэж эхэлсэн.

Дэлхийн цаг уурын дулаарлын нөлөөгөөр хөрсний мөнх цэвдэг гэсэж эхэлсэн.

527
0

9-р сарын 7-нд Хятадын Циньхай мужийн Юшу хошуунд галт уулсын лаав шиг оргилсон мөнх цэвдэг фургон машин, гэр зэрэг эд зүйлсийг эвдсэн байна. Байгалийн ховор сонин үзэгдлийн дүрсийг Төвд малчин гар утсаараа бичиж олон нийтэд хүргэсэн юм.

Энэ үзэгдлийг хайлсан мөнх цэвдэг газрын гүнээс оргилон гарч ирж байгаа явц гэж Хятадын эрдэмтэд тайлбарлажээ. Дээрх явдлын дараа БНХАУ-ын эрх баригчид төвд үндэстэн 40 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Ийм үзэгдэл өмнө нь маш ховор тохиолдож байсныг хэвлэлүүд бичсэн байна. Сүүлийн өдрүүдэд энд орсон их усархаг борооны нөлөө гэж дүгнэж байгаа ч ерөнхийдөө дэлхий нийтийн цаг уурын дулаарлын нөлөөгөөр ийнхүү хөрсний мөнх цэвдэг гэсэж эхэлсэн гэж эрдэмтэд үзэж байна. Төвдийн өндөрлөгийн нэлээд хэсэг нь мөнх цэвдэгээр бүрхэгдсэн байдаг аж.

ЦЭВДЭГ гэдэг нь:  Ямагт  0 градусаас бага температурт усыг хатуу байдлаар агуулсан хөлдүү чулуулаг бүхий чулуулаг бүрхүүлийн хэсгийг цэвдэг гэдэг бөгөөд цэвдгийг судалдаг геологийн шинжлэх ухааны салбарыг геокриологи. Цэвдэг бүхий нутгийг цэвдгийн муж гэдэг бөгөөд  цэвдгийг физик шинж чанар өөрчлөгдөхгүй хадгалагдаж байх хугацаагаар нь:                                                                                                                    –Улирлын цэвдэг                                                                                                                                                                         -Олон жилийн  цэвдэг                                                                                                                                                                Дулааны улиралд хайлж гэсээд хүйтний улиралд өмнөх байдалдаа шилждэг цэвдэг нь улирлын цэвдэг болно. Жилийн аль ч улиралд хайлдаггүй цэвдгийг олон жилийн цэвдэг гэдэг. Дэлхийн хэмжээнд цэвдгийн тархах муж нь географи цаг уурын бүснээс хамаарч харилцан адилгүй байна.  Хүйтэн уур амьсгалтай нутаг буюу туйлд цэвдэг их, экватор луу зузаан нь аажмаар багасч аажмаар замхарна. Манай орны нутаг дэвсгэрийн  63% буюу 985950 хав.дөр. км  талбайг олон жилийн цэвдэг чулуулгийн бүс  эзэлдэг.                                                                                                                                      

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here