Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи АНУ, Хятад ангарагийн төлөө өрсөлдөж байх хойгуур Япон…

АНУ, Хятад ангарагийн төлөө өрсөлдөж байх хойгуур Япон…

192
0
АНУ, Хятад ангарагийн төлөө
АНУ, Хятад ангарагийн төлөө
АНУ болон БНХАУ-ын сансрын агентлагууд олон тэрбум долларыг Ангараг гарагийн судалгаа, хүн буулгах төсөлд зарцуулж байгаа. Харин тэднийг ийнхүү Ангарагийн төлөө өрсөлдөж байх хойгуур Япон улс өөр чиглэлийг барин Буд болон сугар гарагуудад анхаарлаа хандуулж, бага зардлаар судалгааны төхөөрөмжөө явуулахыг илүүд үзж байна.

290 саяын өртөгтэй Японы судалгаа Сугар гарагийн тойрог замаас тус гарагийн уур амьсгалын талаарх мэдээллийг цуглуулж байгаа. Энэ Дэлхийн ирээдүйг урьдчилан тооцоход чухал мэдээлэл болж болох ажээ.

Европын сансар судлалын агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл нь Буд гарагийн соронзон орон, электрон соронзон шуургыг судалж байгаа юм. Мөн өөр нэг хөлөг нь ус хайх шинжилгээ хийж байгаа юм байна.

Японы сансар судлалын агентлаг буюу JАХА-ийн төсөв НАСА-ийхаас 10 дахин бага боловч өндөр өртөгтэй сансрын хөлөг нисгэх төслөөс илүүтэй тэдний Дэлхийн дээрх технологи нь илүү шинжлэх ухаанч судалгаануудыг хийж байгаа гэнэ.

JАХА-ийн дэлхийн тойрог замд илгээсэн хиймэл дагуул нь галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт болон одон орон судлалд үр дүнтэй ажиллаж байгаа тухай Блүүмбергийн сэтгүүлч онцолсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here