Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Тухайн зээлдэгчийн ямар хүн болохыг хиймэл оюун ухаан тооцоолон, шийдвэр гаргана.

Тухайн зээлдэгчийн ямар хүн болохыг хиймэл оюун ухаан тооцоолон, шийдвэр гаргана.

299
0

“Монголд хөрөнгө оруулах нь” чуулганы хоёр дахь өдөр Засгийн газарт хүргэх бизнес эрхлэгчдийн дуу хоолой, дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч зэрэг сэдвийг хөндөн элчин сайдуудын хэлэлцүүлэг өрнөв. “And Global” компанийн захирал В.Баярсайхан Гарааны бизнес, эрсдэлтэй хөрөнгө оруулалт, финтек” гэсэн сэдвээр илтгэл тавилаа. Хөрөнгө оруулалтын томоохон чуулганд амжилттай ажиллаж буй гарааны бизнесийн компани хэрхэн хилийн чанадаас хөрөнгө босгосноо хуваалцсан тохиолдол бараг л байхгүй. Харин “And Global” компани Филиппин, Японоос нийт 5 сая ам.долларын (14 тэрбум төгрөг) хөрөнгө оруулалт татсан нь гарааны бизнесийн хувьд энэ нь томоохон амжилт. Иймд тус компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал В.Баярсайхан Монгол Улс нүүрс, зэс гэх мэт эрдэс баялгаасаа гадна оюуны бүтээлээ ч экспортлох боломжтой гэсэн юм .Тэд санхүүгийн технологийн хамгийн сүүлийн үеийн шийдлийг ашиглан, хиймэл оюун ухаанд тулгуурласан, lendmn үйлчилгээг өнгөрсөн онд зах зээлд нэвтрүүлжээ. Энэ нь тухайн зээлдэгч найдвартай хүн үү эсвэл эрсдэлтэй зээлдэгч үү гэдгийг хиймэл оюун ухаан тооцоолон, шийдвэр гаргадаг байна. Гар утсаа ашиглан бага хэмжээтэй зээл авах энэ үйлчилгээг Монголоор зогсохгүй, Азийн бусад улсуудад ч нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа аж. Иймд компаниа Сингапурт бүртгүүлжээ.
Азид нийт 2 тэрбум орчим хүн амьдардаг ч 3 хүн тутмын 1 нь санхүүгийн үйлчилгээг шуурхай авч чаддаггүй байна. Иймд илүү хялбар, өртөг багатай санхүүгийн үйлчилгээг энэ бүсэд нэвтрүүлэх нь And global-ийн хэтийн зорилго. Одоогоор lendmn эппликэйшнийг 29 мянган хэрэглэгч гар утсандаа суулгажээ. Хэрэглэгчийн тоо сард 70 хувийн өсөлттэй байна. Тэд 50-1 сая төгрөгийн зээлийг энэ програмын тусламжтайгаар шуурхай буюу 5 минутад авах юм. Өнгөрсөн оны арван нэгдүгээр сараас хойш хүсэлт илгээсэн нийт хэрэглэгчийн 60 хувь нь зээлээ авчээ. Хитачи, Амазон зэрэг томоохон компаниудад ажиллаж байсан туршлагатай залуусаар багаа бүрдүүлэн ажиллаж байна. Компанийн нийт ажилчдын тоо 60-д хүрээд байна. Олон улсын технологийн судалгааны компанийн захирал манай компанид хөрөнгө оруулсанд бид их олзуурхсан.  Финтек (financial technology) гэж товчлон нэрлэж буй технологи их ирээдүйтэй гэж үзсэн. Манай компанийн удирдлагын багийн 6 захирал бүгд АНУ-д их бага хугацаагаар амьдарсан, энэ технологийн хөгжлийн амьд гэрчүүд, хэрэглэгчид нь. Иймд Монголд болон Зүүн Өмнөд Азийн орнууд хол хоцрогдохоос нь өмнө нэвтрүүлэхээр ажиллаж байна. Цахиурын хөндийд нээн, АНУ, Европын орнуудад эхлээд нэвтрүүлдэг шинэ технологиуд хамгийн сүүлд Азид “хөл тавьдаг”. Иймд бид Монголоор зогсохгүй Азид салбар компаниудаа нээхээр төлөвлөсөн. Улс бүрт нийгмийн, цахим сүлжээ эрчимтэй тархан, дараа нь чатын сүлжээ өргөн хэрэглээнд нэвтэрсэн. Харин одоо финтекийн шинэ давлагаа эхэлж байна. Энэ нь хүмүүст гар утсаараа төлбөр төлөх, найз руугаа мөнгө шилжүүлэх, биткойн гэх мэт шинэ үеийн мөнгөөр арилжаа хийх боломжийг нээж байна. Санхүүгийн уламжлалт байгууллагуудаас зээл авч чаддаггүй хэсэг бүлэг иргэд аль ч улсад байдаг. Барьцаа хөрөнгөгүй, тогтмол орлогогүй, дөнгөж их сургуулиа төгссөн эсвэл алслагдсан газар амьдардаг гэх мэт шалтгаанаар зээл авч чаддаггүй шүү дээ. Манай улсын хувьд амралтын хоёр өдөрт дийлэнх банк амардаг тул олон хүн үйлчилгээ авч чаддаггүй. Ийм хүмүүст гар утсаараа дамжуулан 24 цагийн турш, хаана байхаас үл хамааран санхүүгийн үйлчилгээ авахад нь туслахыг зорьсон. Хүмүүс мөнгөгүйн улмаас утсаар ярьж чадахгүйд хүрч, цахилгаанаа таслуулдаг. Үүнийг шийдвэрлэе гэж байгаа юм. lendmn-ийн бага зэрэг өөрчилсөн хувилбарыг Филиппинд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Тухайн хүний оруулсан мэдээлэлд (хаана ажилладаг, хаана амьдардаг, фэйсбүүкийн мэдээлэл, банкны хуулга) үндэслэн, хиймэл оюун ухаан дүн шинжилгээ, тооцоог хийдэг. Ийм учраас бид багтаа н.Отгонбаяр гэж мундаг математикчийг урьж оруулсан.  Өчигдөрхөн ОХУ-ын Ерөнхийлөгч Путин иргэдэдээ энэ сэдвээр хичээл заалаа. Уламжлалт санхүүгийн үйлчилгээ цаасан мөнгөн дэвсгэрт дээр суурилсан. Харин одоо шинэ эриний интернетэд суурилсан, шинэ мөнгө бий боллоо. Үүнийг крипто мөнгө (crypto currency) гэж нэрлэж байна. Нэг хэлбэр нь биткойн бөгөөд хэрэглэгчид нь цахим түрийвчтэй болно. Одоогоор дэлхийн 28 улс энэ мөнгийг хүлээн зөвшөөрлөө. Монгол Улс нэгдэх нь цаг хугацааны л асуудал. Энэ мөнгийг аль нэг банк эсвэл улс хадгалахгүй. Интернет буюу маш олон компьютер хадгална. Тэр мөнгөний мэдээллийг зөвхөн эзэмшигч өөртөө хадгална. Хил хязгааргүй, арилжааны мөнгөн тэмдэгт бий болчихлоо. Яагаад крипто гэж нэрлэсэн гэхээр криптологи гэдэг нь аюулгүй байдал, шифр гэсэн утгатай үг.

-Таками Ючи гэж  япон хүн бий. 1990 оноос хойш Монголд үе үе ирдэг болсон юм билээ. Манай улсад нэг сая ширхэг мод тарьснаар нь энэ хүнийг Монголчууд сайн мэддэг.  Монголд их элэгтэй, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг хүн. Технологийн судалгааны байгууллагыг тэргүүлдэг Саташи Такамура гэж япон хүн мөн манай хөрөнгө оруулагч. Ирэх онд их мэдээлэл (big data) хэрхэн хөгжих, банкны салбарт ямар эппликэйшнийг иргэд илүү хэрэглэх вэ гэдгийг судалдаг байгууллагыг удирддаг хүн. Дотоодын хөрөнгө оруулагч нь Петровис компани.
-Lendmn-ийг бүрэн цаасгүй технологид шилжүүлнэ. Банкны тухай хуульд зааснаар хувь хүнд зээл олгох бол заавал тухайн хүнтэй цаасан гэрээ байгуулах ёстой. Гэрээгээ байгуулсны дараа зээл авахдаа гар утсан дээрээ гарын үсэг зураад л зээл авна. Өнөө үед бүх зүйл дижитал болж, цаасгүй технологи руу шилжиж байна. Санхүүгийн уламжлалт байгууллагууд ч энэ хандлагын дагуу өөрчлөгдөж, дор бүрнээ хөрөнгө оруулалт хийсэн. Олон улсын энэ чиг хандлагад манай банкууд хурдан зохицож байна.
-Үнэхээр ч технологи зарим хүнд хөгжил дэвшил биш харин хаалт болж хувирах нь бий.  Qpay, social pay, lendmn гэх мэт шинэ үйлчилгээ ар араасаа гарсаар. Эдгээрийн талаар мэдээлэл авч чаддаггүй, үүний улмаас хэрэглэх боломжгүй иргэдээ бид шинэ технологид дасгах, сургах ёстой.

Бид энэ чиглэлд юу хийж байна гэхээр утсаар дуудлага авч, бүртгүүлсэн ч үргэлжлүүлэн хэрэглэж чадахгүй байгаа иргэдэд манай ажилтнууд биечлэн зааварчилж, тайлбарладаг. Ингэж зах зээлээ санхүүгийн технологийн дараагийн үед бэлдэх ёстой. Банкууд, банк бус санхүүгийн байгууллагууд, технологийн компаниуд хамтарч ажиллавал илүү үр дүнд хүрнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here