Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах сургалт боллоо

Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах сургалт боллоо

135
0
orgodol-gomdliin-system-2019
"UB ERP" дотоод удирдлагын системийн “Өргөдөл, гомдлын дэд систем”-ийн сургалт боллоо

Төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн технологийн шинэ шийдэл бүхий “UB ERP” дотоод удирдлагын системийн “Өргөдөл, гомдлын дэд систем”-ийн сургалтыг Мишээл, Дүнжингарав нэгдсэн үйлчилгээний төвд зохион байгуулав.

“Өргөдөл, гомдлын дэд систем”-ийг ашиглан иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдол, санал, уулзалтын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, системийг үйл ажиллагаандаа бодитоор хэрэгжүүлэх чадварыг эзэмшүүлэх зорилго бүхий тус сургалтанд нийслэлийн

Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүд, орон нутгийн өмчит болон харъяа газрууд зэрэг нийт 89 байгууллагын өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлт хариуцсан албан хаагчид хамрагдлаа.

Сургалтын үеэр нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/1212 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулах журам”-ын танилцуулга хийгдлээ.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here