Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Хиймэл оюун ухаан суулгасан робот нь байлдааны талбарт хайр найргүй алуурчин болдог.

Хиймэл оюун ухаан суулгасан робот нь байлдааны талбарт хайр найргүй алуурчин болдог.

363
0

Хиймэл оюун ухаан нь Punto Swicher  хөтөлбөрийн зохион бүтээгч Сергей Москалевын анхаарлыг ихэд татжээ.Түүний үзэж байгаагаар,«Хиймэл оюуныг хөгжүүлэхэд хамгийн том аюул занал  нь тэдгээрийг цэргийн зорилгод ашиглаж эхлэнэ гэдгийг  урьдаас  харах хэрэгтэй.   Хиймэл оюун ухаан суулгасан робот нь байлдааны талбарт хайр найргүй алуурчин болдог. Энд маш том аюул занал нуугдаж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг хиймэл оюун санаатай объектуудыг гаргаж болох уу,үгүй юу гэдгийг бодох ёстой юм. Ийм объектуудад чинь эргэн тойрныхоо хүмүүсийг  ч алж мэднэ шүү дээ» гэж Сергей Москалев хэллээ.
Нилээд хэдэн шинжээчид үзэхдээ,  сэрэмжлэх арга хэмжээнүүдийг хэдий авсан ч гэсэн, хиймэл оюун ухааныг барих боломжгүй юм.  Жишээ нь, америкийн эрдэм-шинжилгээний ажилтан Элизер Юдковский  хиймэл оюуныг бүтээх туршилтаар  хүний оюун  санааны хэмжээний хиймэл оюун ухаан ч хүнийг хууран, түүнээс “оргон зайлж“  чадах юм байна. Өмнөд Африк гаралтай АНУ-н бизнесийн магнат, зохион бүтээгч, хөрөнгө оруулагч Элон“Рийв” Маск нь 1971 оны 6 сарын 18-нд Өмнөд Африкт төрсөн байна. Тэрээр SpaceX-ын CEO болон CTO, мөн Тесла Моторсын CEO болон бүтээгдэхүүн загварчлалын захирал юм. Мөн SpaceX, PayPal, Tesla Motors болон Zip2 компанийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч билээ. Мөн Элон Hyperloop хэмээх өндөр хурдны тээврийн систем болох дараагийн үеийн загварыг боловсруулсан онцгой нэгэн гэгддэг.

Тэрбээр багаасаа л компьютер програмчлалыг сонирхон сурч байсан ба 12 настай байхдаа Blastar хэмээх видео тоглоомыг бүтээж 500$-аар зарж байсан байна. Тэгвэл тэрбээр хиймэл оюун ухааны тухай бодлоо бусадтай хуваалцжээ. И.Маск хэлэхдээ “Хиймэл оюун ухаан Хойд Солонгосоос илүү аюул тарина. Тиймээс бид хиймэл оюун ухаанаас сэрэмжлэх хэрэгтэй” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here