Япончуудын бүтээсэн “Laundroid” ухаалаг…

222
0
Япончуудын бүтээсэн “Laundroid” ухаалаг шүүгээ таны хувцсыг эвхэж өгнө
Гэрийн эзэгтэй нарын ажлыг хөнгөвчилсөн нэгэн гайхалтай ухаалаг төхөөрөмжийг зохион бүтээсэн байна. Энэ бол ямар ч төрлийн хувцсыг эвхэж, тавиур дээр хураан, өрж тавьдаг ухаалаг хувцасны шүүгээ юм. Технологийн энэ эрин үед хүний бодол, санааг биелүүлэгчид бол шинийг санаачлагч зохион бүтээгчид юм гэдгийг энэ бүтээл харуулж чадлаа.

Японы “Panasonic” компанийн “Daiwa House” салбар “Seven Dreamers” компанитай хамтран энэ ухаалаг төхөөрөмжийг бүтээжээ. Анх олон нийтэд 2015 онд Токио хотод болсон технологийн үзэсгэлэнгийн үеэр танилцуулагдаж байсан бол энэ удаад улам шинэчлэгдэн салбарт нэвтрүүлэхэд бэлэн болсон байна. Хэрэглэгч өөрийнхөө хувцсаа тус ухаалаг шүүгээний хамгийн доод хэсгийн шургуулгад байршуулснаар ухаалаг төхөөрөмж автоматаар таны хувцас хунарыг маш чамбай гэгч нь эвхээд тавиур дээр тавьдаг байна. Одоо гэрийн ажилд санаа зовж, цагаа үрэлгүй дуртай зүйлээ хийж чөлөөт цаг заваа өнгөрүүлэх боломжтой болжээ. Хамгийн түрүүнд дотоодын буюу Японы зах зээлд гарах бол үүний дараа АНУ, европ, ази тивийн орнуудад худалдаалагдах юм.

Эхний удаад худалдаанд гаргах гэж байгаа энэ ухаалаг хувцасны шүүгээ ердөө хувцсыг автоматаар эвхэн хурааж тавиур дээр өрж тавьдаг бол дараагийн шинэ загвар нь хувцсыг угааж, сэгсэрч, хатааж, индүүдэж, өмсхөд бэлдэн эвхэж тавьдаг технологиор шинэчлэгдэнэ гэж зохион бүтээгчид нь мэдээлсэн. Үүнийг ирэх 2019 онд зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. 2016 онд тус төхөөрөмжийг хамтран бүтээлцсэн “Seven Dreamers” компани “Panasonic” корпорацийн санхүүгийн байгууллагаас 60 сая ам.долларын санхүүжилтийг авч чаджээ. Лаундройд нэртэй хувцасны ухаалаг шүүгээ нь16 мянган ам.долларын үнэтэй юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here