Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи “Watch” дүрс бичлэгийн шинэ платформ АНУ-аас эхлэн дэлхийн хэрэглэгчдийн хүртээл болно.

“Watch” дүрс бичлэгийн шинэ платформ АНУ-аас эхлэн дэлхийн хэрэглэгчдийн хүртээл болно.

180
0

Фейсбүүк компаниас дүрс бичлэгийн блог болон төрөл бүрийн үйл явдал, шоуны шууд дамжуулалтыг байршуулахад зориулсан шинэ платформыг нэвтрүүлэх бэлэн болсон тухай хэвлэлийн албанаас нь мэдээллэв. “Бид фейсбүүкт дүрс бичлэгт нэвтрүүлэг хийхэд зориулсан “Watch” гэдэг шинэ платформыг танилцуулж байна. Уг платформ нь гар утас, суурин компьютер, нөүтбүүк, телевизорын хавсралтуудад ашиглах боломжтой” гэж Фейсбүүкийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Уг платформ нь зар сурталчилгааг /ролик/ хүссэн бүхэн байршуулах боломжтой гэдгээрээ YouTube-ээс ялгарах аж. “Watch” буюу Үз хэмээх платформ Фейсбүүк компанитай байгуулсан гэрээний хүрээнд хийгдэх зохиогчийн шоуг нийтлэхэд тусгайлан зориулагдсан байна. Хэрэв тухайн зохиогч өөрийн төсөлдөө рекламны завсарлага тусгах юм бол зар сурталчилгаа өгөгчдөөс ирэх орлогын 45 хувь Фейсбүүк компаний орлого болох аж.

Фейсбүүк компани шинэ платформ нэвтрүүлнэ
Уг шинэ платформыг АНУ-ын оршин суугчдаас эхлэн дэлхий даяарх хэрэглэгчдийнхээ хүртээл болгох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here