Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи “Apple” компани шинэ системийн хувилбар танилцууллаа.

“Apple” компани шинэ системийн хувилбар танилцууллаа.

233
0
Аpple Inc.(анхны нэр нь Apple Computer, Inc.) нь компьютерийн програм хангамж, суурин компьютер болон зөөврийн компьютер, ухаалаг гар утас зэрэг электрон хэрэгсэлийг загварчлан зохион бүтээн  борлуулдаг Америкийн компани юм. “Apple” компани iOS 11 үйлдлийн системийнхээ шинэ хувилбарыг  Сан-Хосе хотод болсон Дэлхийн программ зохиогчдын /WWDC/ бага хурлын үеэр танилцуулжээ. Энэ шинэ систем нь удахгүй хэрэглэгчдийн хүртээл болох ажээ.
 Ийнхүү шинэ систем ашиглалтанд орсноор хэрэглэгчид мессенжерээр мөнгө шилжүүлэхээс гадна файлуудаа удирдахад илүү хялбар болж, хатуу дискний зайгаа хэмнэх боломжтой болж байна.
 Уг үйлдлийн системийн хамгийн шинэлэг зүйл бол файлын удирдлага юм. Энэ өөрчлөлтийг эрс өөрчлөлт гэж үзэж болно, учир нь өмнөх iOS-ын хувилбаруудад, тухайлбал Windows-д файлын төвлөрсөн удирдлага байдаггүй байсан ба хэрэглэгчид файлуудаа төрөл бүрийн хавсралтуудаар дамжуулан удирддаг байсан билээ.
 Харин одоо хэрэглэгчид файлуудаа гараараа удирдах боломжтой болж байна.
 iMessage хавсралт нь /аппликейшн/ төхөөрөмжүүдийн хоорондын мэдээллийг нэгэн зэрэг дамжуулж, өгөгдлүүдийг нууцалж чадна. Шинэ төхөөрөмжөөс ороход бүх мэдээлэл дүрсүүд “үүл”-нээс ачаалагдах ба хэрвээ хэрэглэгч илгээсэн мэдээллээ устгасан тохиолдолд уг мэдээлэл нь бүх файлнаас устгагдах ажээ.
 Үүнээс гадна,  iMessage-г ашиглан төлбөр хийх боломжтой болж байна. Үүнийг Apple Pay системийн тусламжтайгаар гүйцэтгэх юм.
 Мөн түүнчлэн Siri персональ туслахыг улам боловсронгуй болгосноор дуу хоолойгоор оруулсан яриаг өөрийн мэдэх бүх хэлээр орчуулж чадах гэнэ. Одоогоор Siri нь англи, хятад, франц, герман, итали хэл мэддэг аж.
 Энэ бүхний зэрэгцээ, бүх үндсэн хавсралтуудын интерфейс хялбар болсон аж. Удирдлагын пункт хоёр байсан бол одоо нэг дэлгэц дээр байрлана. Мөн гэрэл зураг, картуудыг боловсруулах программууд илүү боловсронгуй болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here