Нүүр хуудас Шинжлэх ухаан Хятад, Америкийн технологийн шилдэг компаниуд бүгд л хиймэл оюун ухаан хөгжүүлэхэд их...

Хятад, Америкийн технологийн шилдэг компаниуд бүгд л хиймэл оюун ухаан хөгжүүлэхэд их хөрөнгө оруулж байна.

154
0

Хятадын засгийн газар 2030 он гэхэд дотоодын хиймэл оюун ухааны салбарыг үсрэнгүй хөгжүүлнэ гэж тооцоолжээ. Хятад улс ирээдүйд хиймэл оюун ухааны хэрэгцээ, шаардлага тасралтгүй өсөх учраас бусдаас хоцрохгүйн тулд 150 тэрбум ам.доллар зарцуулна гэж мэдэгдлээ. Тодруулбал тус улс 2020 он гэхэд хиймэл оюун ухааны салбарт бусад орнуудтай ижил хэмжээнд хүрч, 2025 онд гүйцэж, 2030 он гэхэд энэ салбарын инновацийн төв болох зорилго тавьсан байна.

CNN агентлагийн мэдээлснээр Хятадын Baidu, Tencent компаниуд хэдийнэ АНУ-д хиймэл оюун ухаан хөгжүүлэх төвүүд нээжээ. Өнөөдөр дэлхийн хамгийн хүчирхэг компьютеруудыг ашиглаж буй БНХАУ одоо хиймэл оюун ухааны салбарт дэлхийн бусад орнууд гэхээс илүүтэйгээр АНУ-ыг гүйцэх зорилго тавьсан нь энэ юм.

Америкийн технологийн шилдэг компаниуд бүгд л хиймэл оюун ухааны салбарт их хэмжээний хөрөнгө оруулж байна. Энэ салбарт өрсөлдөхөөр гарч ирж буй гарааны компаниуд өнгөрсөн онд нийт таван тэрбум ам. долларын санхүүжилт авчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here