Нүүр хуудас Шинжлэх ухаан Японд 14 мэдрэгчтэй, мэдээлэл дамжуулдаг футболк зохион бүтээжээ.

Японд 14 мэдрэгчтэй, мэдээлэл дамжуулдаг футболк зохион бүтээжээ.

164
0

Японы “Xenoma” компани камер ашиглахгүйгээр хүний хөдөлгөөнийг мэдэрч чаддаг, гар утас, эсвэл компьютерт мэдээлэл дамжуулдаг мэдрэгчтэй футболк зохион бүтээсэн талаар ТАСС уламжлав. Уг футболк дүрс бичлэгийн камер ашиглахгүйгээр хүний хөдөлгөөнийг мэдэрч, бие махбодийнх нь дотоод төлөв байдлыг маш нарийн таньж чаддаг байна. Энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар ирээдүйд төрөл бүрийн өвчнийг илрүүлэн оношлох, эсвэл видео тоглоомын баатрыг удирдах боломжтой болох гэнэ.

Ашиглах хүрээ нь маш өргөн ба тус компанийнхан уг шинэ бүтээл нь хүнд өөрийн спортын ур чадвараа сайжруулах, тээврийн хэрэгсэл, эсвэл онгоц жолоодож сурахад нь тусалж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа ажээ. “Xenom”-ын бүтээсэн футболк 14 мэдрэгчтэй бөгөөд хүлээн авсан мэдээллээ агшин зуурт компьютер, эсвэл гар утас руу дамжуулдаг, улмаар хэдэн ч угааж болдог онцлогтой ажээ.

“Xenom” компанийн тэргүүн Итиро Амимори хэлэхдээ “Шинэ футболк өмсөхөд хүний хөдөлгөөнийг хязгаарладаггүй, өмсөхөд яг л бусад ердийн хувцас шиг биед эвтэйхэн. Цаашид бид хүний зүрхний идэвхжил, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлдог ижил төрлийн бүтээгдэхүүн хийхийг зорьж байгаа” гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here