Нүүр хуудас Шинжлэх ухаан Өнгөрсөн зуунд хүмүүс эндүүрч байсан ч, өнөө цагт боломжтой

Өнгөрсөн зуунд хүмүүс эндүүрч байсан ч, өнөө цагт боломжтой

142
0
Хүн төрөлхтөний хөгжил дэвшил гэдэг аугаа зүйл. Өнгөрсөн зуунд бүтэшгүй мэтээр бодож явсан бүхэн өнөөдөр биелэлээ олсон олон жишээ байна.  Өнгөрсөн зуунд хүмүүс эндүүрч байсан ч, өнөө цагт боломжтой болсон зүйлсийг хүргэж байна.
-“Warner Bros” кино компанийн үүсгэн байгуулагч Харри Варнер (Harry Warner) анх 1923 онд компаниа байгуулахдаа: “Жүжигчид нь өөрсдөө ярьдаг киног хэн ч үзэхийг хүсэхгүй шүү дээ. Дуу оруулгатай кино л  хамгийн шилдэг нь байх болно” хэмээн хэлж байжээ. Харин өнөөдөр энэ бүхэн эсрэгээрээ эргэжээ.

-“Рентген туяагаар хүний бие дэх өвчнийг оношилно гэдэг зүгээр л тоглоом” хэмээн Ирландын математикч Виллиам Томсон 1883 онд үзэж байжээ. Тэгвэл өнөөдөр өвчин оношлох хамгийн чухал хэрэгсэл рентген болсон.
-“New York Times” сэтгүүл 1936 онд бичихдээ “Пуужин хэмээх зүйл дэлхийн атмосферийг хэзээ ч нэвтэлж чадахгүй” хэмээн бичиж байсан нь одоо эргээд харахад үнэхээр хачирхалтай санагдах аж.

-Английн алдарт мэс засалч, хүний их эмч Жон Эрик Эриксон (John Eric Ericksen) 1870 онд “Хүний хэвлий, цээж, тархи хэсэг мэс засалчдын хувьд үргэлж хаалттай хэсэг байх болно. Эдгээрт ургасан хавдрыг хэзээ ч эмчилж чадахгүй” хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг. Гэтэл өнөөдөр хүний биеийн бүхий л эрхтэн, тэр ч бүү хэл арьсыг хүртэл шилжүүлэн суулгаж, мэс заслын аргаар эмчилж байна.

-Хамгийн анхны хос хөдөлгүүрт нисэх онгоц 10 хүний багтаамжтай байжээ. Үүнийг зохион бүтээсэн инженер “Үүнээс илүү багтаамжтай нисэх онгоц байх боломжгүй” хэмээж байв. Харин өнөө үед дундаж багтаамжтай нисэх онгоц л гэхэд 800 хүнийг зөөвөрлөдөг.

 -Альберт Эйнштейн нэгэнтээ

“Цөмийн эрчим хүч байгалийн жамаар идэвхитэй байх боломжгүй гэж бодож байна. Зөвхөн хүний тусламжтайгаар л тусгай хэсгүүдэд хуваагдаж болно” гэжээ. Гэвч орчин үеийн техник технологи харин үүнийг эрс няцаасан зүйлсийг хийх болсон юм.

– “Стивений технологийн хүрээлэн”-ийн ерөнхийлөгч Хэнри Мортон нэгэнтээ Томас Эдисоны зохион бүтээсэн гэрлийн чийдэнг ирээдүйн хүн төрөлхтөнд маш их хор уршиг авчрах аймшигт алдаа хэмээн үзэж байжээ. Гэвч энэ дүгнэлт эндүүрэл байв.
-АНУ-ын Мичиган мужийн “Хадгаламжийн банк”-ны захирал 1903 онд “Ford Motors Company”-ийн үүсгэн байгуулагч Хэнри Фордыг хуулийн зөвлөхүүдэд матан, буруутай хэрэг хийсэн хэмээн нотлохдоо: “Хүн төрөлхтний хувьд морь л цорын ганц тээврийн хэрэгсэл байх болно. Автомашин бүтээнэ гэдэг илүү зүйл” хэмээж байв.
– Алдарт эрдэмтэн, одон орон судлаач доктор Дионисиус Ларднер 1823 онд өөрийн эрдэм шинжилгээний тэмдэглэлдээ “Хурдны галт тэргээр хүн зөөвөрлөх ямар ч боломжгүй. Асар их хурдтай явж байгаа галт тэргэнд, хүн хүчилтөрөгчөөр дутагдаж, амьд үлдэж чадахгүй” гэж байжээ.
Image result for “Пуужин хэмээх зүйлImage result for нисэх онгоц

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here